Жуулчдын тоо 919 мянга давлаа — нэг сая хүрэхэд 81 мянга дутуу

Оны эхнээс хойш ирсэн жуулчдын тоо зорилтын 92 хувьд хүрчээ.

Share

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны урьдчилсан мэдээгээр 1 сарын 1-нээс 10 сарын 29 хүртэл Монголд 919,104 жуулчин иржээ.

2023–2028 оныг «Монголд зочлох жил» болгон зарлаж, жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Одоогийн байдлаар зорилтын 91.9 хувь биелж, нэг сая хүрэхэд 80,896 жуулчин дутуу байна.

Эх сурвалж: iKon.mn