«Imagine» гар зургийн уралдаан арт фестиваль болон өргөжлөө
Өсвөр үеийн уран бүтээлчдийн уралдаан тав дахь жилдээ зохион байгуулагдана.
Гончигсумлаа сангийн анхны төсөл болох «Imagine» гар зургийн уралдаан энэ жил тав дахь жилдээ болох гэж байна. Ойг тохиолдуулан уралдааныг Степпелинк Холдинг, AIC Степпе Арена-тай хамтран «Imagine» арт фестиваль болгон өргөжүүлжээ.
Зорилго нь хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжиж, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх юм.
Эх сурвалж: iKon.mn