Финландад Google-ийн дата төвийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэлээ

Байгаль орчны үнэлгээ дуусахаас өмнө 330 га ой цэвэрлэсэн гэж сэжиглэж байна.

Share

Финландын цагдаа тус улсын хойд хэсэгт Google-ийн дата төв барихаар төлөвлөж буй газарт байгаль орчны хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Мэдээллээр Google-ийн охин компани Tuike Finland Мухос дахь талбайд хуулиар заасан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дуусгахаас өмнө 330 орчим га талбайн ой модыг цэвэрлэсэн байна. Финланд сэрүүн уур амьсгал, хямд эрчим хүчээрээ дата төв барих сонирхолтой технологийн компаниудыг татдаг.

Эх сурвалж: iKon.mn