Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

«Астана-2026» ДАШТ-ий 70 кг-д хүрэл медаль зүүв.

Share

Казахстаны Астана хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хэсгийн барилдаанд Казахстан, Ираны бөхчүүдийг ялж хагас шигшээд шалгарсан ч Оросын Ибрагим Ибрагимовт 3:2-оор хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн чансааны зургаад бичигддэг Молдавын Василе Диаконыг цэвэр ялав.

Энэ нь Т.Тулгын дэлхийн аваргаас хүртсэн гурав дахь медаль: тэрбээр «Осло-2021»-ээс хүрэл, «Загреб-2025»-аас мөнгөн медаль авч байсан.

Эх сурвалж: МҮОНРТ