Сурагчид долоо хоног амарч, 11 сарын 9-нд хичээл эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулиуд энэ хичээлийн жилээс дөрвөн улирлаар хичээллэж байна.

Share

2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд жилийн хичээлийг дөрвөн улиралд хувааж эхэлсэн. Үүний дагуу сурагчид 10 сарын 30-нд хичээллээд долоо хоногийн амралтаа эхлүүлсэн бөгөөд шинэ улирал 11 сарын 9-нд эхэлнэ.

Хичээлийн жилийн шинэ бүтцийг Боловсролын сайдын 2026 оны 7 сарын 8-ны А/211 тушаалаар өмчийн бүх хэлбэрийн сургуульд мөрдүүлэхээр баталсан.

Эх сурвалж: iKon.mn