Олимпын наадам анх удаа Африкт: «Дакар-2026» нээгдлээ

Залуучуудын IV зуны Олимпын наадам Сенегалд эхэллээ.

Share

Залуучуудын IV зуны Олимпын наадам «Дакар-2026» 10 сарын 31-нд Сенегалын Диамниадио хотын «Абдулае Вад» цэнгэлдэхэд нээлтээ хийлээ. Олимпын наадам Африк тивд зохион байгуулагдаж буй нь түүхэнд анх удаа юм.

Нээлтэд ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри үг хэлж, залуу тамирчдад Олимпын үнэт зүйлсийг сануулав. 11 мянга орчим хүн оролцсон ёслолд 700 орчим уран бүтээлч Сенегал болон Африкийн уламжлалт хөгжим, бүжгийг орчин үеийн урлагтай хослуулан тоглосон байна.

Эх сурвалж: МҮОНРТ