Олешки хотын иргэд Меланиа Трампын зуучлалаар Украинд ирж эхэллээ
Оросын хяналтад байгаа хотын оршин суугчдыг Беларусиар дамжуулан нүүлгэж байна.
Оросын хяналтад байгаа Олешки хотын оршин суугчид 10 сарын 31-нд Украинд ирж эхэлжээ. Тэднийг АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын зуучлалаар тохирсон түр гал зогсоолтын хүрээнд Беларусиар дамжуулан нүүлгэн шилжүүлж байгаа юм.
Ерөнхийлөгч Зеленский иргэд Чернигов мужаар хил нэвтэрч байгаа бөгөөд шаардлагатай тусламжийг бүгд авна гэж мэдэгдээд, зуучилсан АНУ-д талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: iKon.mn