Оюу Толгойн ногдол ашиг төсөлд биш, Хуримтлалын санд орно
Иргэдийн санал асуулгын дүнгээр Засгийн газар зарцуулах төлөвлөгөөгөө татан авлаа.
Засгийн газар 10 сарын 23-нд Оюу Толгойн 2027 онд хүлээгдэж буй ногдол ашгийг эрчим хүч, боловсрол зэрэг төсөлд зарцуулах хуулийн төслөө татан авч, олон нийтийн зөвлөлдөөний дүнг хүндэтгэж байгаагаа мэдэгджээ.
Тоологдсон 96 мянга орчим саналын 55 мянга нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцыг дэмжихийг, 24 мянга нь мөнгийг хуримтлуулахыг сонгосон. 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг Рио Тинто баталгаажуулсны дараа шууд Хуримтлалын санд оруулах төлөвтэй.
Эх сурвалж: Mongolia Weekly