Ойрын өдрүүдэд хүйтэн салхитай, баруун аймгуудад цас орно
Говь, талаар салхи 12–14 м/с хүрч, шороон шуурга шуурна.
Цаг уурын мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. 11 сарын 1-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд хэсэг, Завханы зарим сумдаар бага зэрэг цас орж, явган шуурга шуурна.
Салхи секундэд 5–10 метр, говь, талын нутгаар 12–14 метр хүрч ширүүснэ. Улаанбаатарт үүл багасч, цас орохгүй, 0 хэм орчим байна. Малчид, тээвэрчид цаг агаарын мэдээг анхааралтай ажиглахыг зөвлөж байна.
Эх сурвалж: МҮОНРТ