НЗДТГ: Нийтийн тээврийн шөнийн автобус 22:00 цагаас эхлэн дөрвөн чиглэлд үйлчилж байна

Share
НЗДТГ: Нийтийн тээврийн шөнийн автобус 22:00 цагаас эхлэн дөрвөн чиглэлд үйлчилж байна

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв.

Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.

Чиглэлүүд:

  • ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”
  • ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)

Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Read more

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсний дараагаар шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэх юм.  Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно гэж Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэллээ. Мөн тэрбээр намын

Н.Учрал: Төрийн тэргүүний ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа

Н.Учрал: Төрийн тэргүүний ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийж байна. Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Төрийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэх шийдвэр гаргасан. Төрийн тэргүүний гаргасан ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ жишгийн дагуу