Н.Учрал: Төрийн тэргүүний ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийж байна.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Төрийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэх шийдвэр гаргасан. Төрийн тэргүүний гаргасан ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ жишгийн дагуу ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэднийг өнөөдөр Засгийн газрын гишүүнээс чөлөөлж буй бөгөөд УИХ-д өргөн мэдүүлнэ.
Бодь группийн оффтейк гэрээтэй нэр холбогдсон шийдвэр гаргалтад оролцсон төрийн бүх албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр халхавчилж үлдэж болохгүй. Манай, танай гэж ялгахгүй.
Гашуунсухайтын төмөр замын гэрээ нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн Х.Баттулгаас эхтэй. Тэрбээр нууцад авсан. Урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон" гэв.
Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагуудад Ерөнхий сайд хугацаатай үүрэг өгнө" гэлээ.