Нэг байрыг 65 хүнд зарсан: орон сууцны залилангийн хохирол 173 тэрбум төгрөг
Цагдаа хямд үнэ, уян хатан нөхцөл амласан санал болгонд болгоомжлохыг анхааруулав.
Орон сууцны залилангийн хэргийг шалгах ажлын хэсэг 7 сараас ажиллаж эхэлснээс хойш 2,208 иргэний хэрэг бүртгэгдсэн бөгөөд нийт хохирол 173 тэрбум төгрөгт хүрчээ.
Цагдаагийн ерөнхий газар нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдсан хэргийг жишээ болгон анхааруулсан. Хохирогчдын нэг нь арван жил хуримтлуулсан мөнгөөрөө 50 орчим сая төгрөгийн урьдчилгаа төлж, зах зээлээс хямд үнэ, уян хатан зээл, богино хугацаанд ашиглалтад орно гэсэн амлалтад итгэсэн байна. Байр захиалахаасаа өмнө өмчлөлийн бүртгэлийг заавал шалгахыг цагдаа зөвлөж байна.
Эх сурвалж: iKon.mn