Кенийн шашны бүлгийн удирдагч Пол Маккензид 200 жилийн хорих ял оноов
Момбаса хотын Дээд шүүх түүнийг 190 хүүхэд, нэг насанд хүрсэн хүнийг хөнөөсөн хэрэгт буруутайд тооцжээ.
Кенийн Момбаса хотын Дээд шүүх арваннэгдүгээр сарын 6-нд Пол Маккензид 190 хүүхэд, нэг насанд хүрсэн хүнийг хөнөөсөн хэрэгт 200 жилийн хорих ял оноожээ.
Шүүхийн тогтоосноор тэрээр дагалдагчдаа Есүстэй уулзахын тулд хоолноос татгалзахыг шаардаж, үхэлд хүргэх мацаг бариулсан байна. Уг бүлэгтэй холбоотой газраас 2023 онд 400 гаруй хүний цогцос олдсон бөгөөд тэдгээрийн олонхын хэн болохыг тогтоогоогүй хэвээр байгаа аж.
Маккензи өөр шүүхүүдэд терроризм, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эрүүдэн шүүхтэй холбоотой хэргүүдээр мөн шалгагдаж байна.
Эх сурвалж: Associated Press / KSAT