Эрүүл мэндийн «малгай» хуулийг 15 жилийн дараа шинэчилнэ
Эмнэлэг төвтэй тогтолцоог урьдчилан сэргийлэх рүү шилжүүлэх төсөл УИХ-д өргөн баригдлаа.
10 сарын 30-нд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлжээ.
2011 онд батлагдсан одоогийн хуульд 31 удаа өөрчлөлт орсноор салбарын зохицуулалт хоорондоо уялдаагүй болсон гэж санаачлагчид үзэж байна. Шинэ төсөл нь 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд тогтолцоог «эмнэлэг төвтэй»-гээс «нийгмийн эрүүл мэнд төвтэй» загвар руу үе шаттай шилжүүлэх зорилготой.
Эх сурвалж: МҮОНРТ