Э.Дааримаа даамын дэлхийн аварга боллоо — залуучуудын төрөлд Монголын анхны алт

100 нүдтэй даамын залуучуудын ДАШТ-д нэг тойрог үлдээж түрүүлсэн тэрбээр Олон улсын мастер цол хүртэх эрхтэй боллоо.

Share
Э.Дааримаа даамын дэлхийн аварга боллоо — залуучуудын төрөлд Монголын анхны алт

Хятадын Шаньдун мужийн Синьтай хотноо болж буй 100 нүдтэй даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Э.Дааримаа залуучуудын төрөлд алтан медаль хүртлээ.

Ялалтын зам

Есөн тойрогтой тэмцээнд Э.Дааримаа найман өрөгт зургаад нь ялж, хоёрт нь тэнцэн 14 оноо цуглуулж, нэг тойрог үлдээгээд аваргын цолыг баталгаажуулав. Дэлхийн даамын холбооны мастер цолтой тэрбээр их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын шавь юм.

Ингэснээр Э.Дааримаа өсвөр үе болон залуучуудын төрлөөр дэлхийн аварга болсон анхны монгол тамирчин боллоо. Дэлхийн даамын холбооны дүрмээр энэ амжилт нь түүнд Олон улсын мастер цол олгох үндэслэл болно.

Тэмцээний тухай

Анх удаа Хятадад зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 15 орны 348 тамирчин таван насны ангиллаар өрсөлдөж байна. Сүүлийн дөрвөн жил дараалан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн түрүү авсан Монгол Улс энэ удаа 76 тамирчинтай оролцож буй юм. Мөн охидын 8 хүртэлх насны ангилалд «Элит» клубын тамирчин О.Гэгээ хүрэл медаль хүртсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ