Binance-аас 6.3 тэрбум доллар хулгайлагдлаа — сэжиг Умард Солонгос руу
Түүхэн дэх хамгийн том санхүүгийн хулгай байж болзошгүй.
Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-аас хакерууд 10 сарын 30-нд 6.3 тэрбум ам.доллар хулгайлжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо халдлагын ард Умард Солонгос байна гэж буруутгав.
Мэдээ гарсны дараа криптовалютын ханш унаж, Binance мөнгө татах үйлчилгээгээ түр зогсоосон. Бирж алдагдлыг өөрийн хөрөнгөөр нөхөх бөгөөд хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй гэж мэдэгджээ. Tether, World Liberty Financial зэрэг стэйблкойн гаргагчид хулгайлагдсан хөрөнгийн тал орчмыг царцаасан байна.
Эх сурвалж: iKon.mn
Эх сурвалж: Izvestia