Г.Тэмүүлэн: 19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа
Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ хүрээнд мэдээлэл хийх үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуулаа.
Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун: Учир шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй тул ийм нөхцөл байдал тогтоогдсон гэж шууд хэлэх боломжгүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн: Боломжит хүрээнд мэдээлэл өгье. 19 настай байлдагч Увс аймаг дахь хилийн ... ангид алба хааж байсан. Энэ асуудал цэргийн ангид бус СЭМҮТ-д үүссэн байна.
СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байх хугацаанд энэ асуудал гарсан. Хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Эцсийн дүгнэлт гарахаар ЦЕГ-ын цагаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх.