Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Share
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа бол нэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар,  хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Read more

Цахилгааны төлбөрийг ирэх сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна

Цахилгааны төлбөрийг ирэх сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна

УБЦТС ТӨХК нь 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны дараах банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэх болсныг мэдэгдлээ. Хэрэглэгч та цахилгаан

Г.Тэмүүлэн: 19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

Г.Тэмүүлэн: 19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ хүрээнд мэдээлэл хийх үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуулаа.  Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун: Учир шалтгааныг тогтоохоор мөрдөн

Монгол Улсын иргэд Тайландын Хаант улсад өмнө нь 60 хоног визгүй зорчдог байсныг 30 болгон бууруулсныг ЭСЯ сануулав

Монгол Улсын иргэд Тайландын Хаант улсад өмнө нь 60 хоног визгүй зорчдог байсныг 30 болгон бууруулсныг ЭСЯ сануулав

Тайландын Хаант Улсад аялж жуулчлах, суралцах, хөдөлмөр эрхлэх болон бусад зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 1. Виз болон хилээр нэвтрэх нөхцөл Тайландын Хаант Улсад визгүй зорчих нөхцөлд 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс өөрчлөлт орж, Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид тус улсад

Д.Амарзаяа: Цус өтгөрснөөр даралт ихсэх, зүрх дэлсэх шинж илэрч болно

Д.Амарзаяа: Цус өтгөрснөөр даралт ихсэх, зүрх дэлсэх шинж илэрч болно

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт Уламжлалт анагаах ухаан, Технологийн хүрээлэнгийн ЭМТҮЧАБА-ны дарга, Уламжлалт анагаах ухааны зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Д.Амарзаяаг урьж, цус өтгөрлийн талаар ярилцлаа. -Цус өтгөрөлт гэж юу болох талаар эхлээд тайлбарлаж өгнө үү - Хүний цус тодорхой харьцаатай сийвэн, цусны дүрст элементүүд буюу