Б.Түвшин: Булган, Увс аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд өгнө
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар аймгуудын засаг дарга нарын асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, Булган, Увс аймгийн Засаг дарга нарыг огцруулсан талаарх асуудлыг хэлэлцжээ. Тус асуудлыг хэлэлцэж дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Булган, Увс аймагт гарсан асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Увс аймгийн аймгийн засаг дарга Э.Насанбат хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа тул албан тушаалаас нь огцруулах, Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байна.
Дээрх асуудлаар гарсан шийдвэрийг УИХ дахь Ардчилсан бүлэгт ажлын долоон хоногт багтаан албан бичгээр хариу ирүүлэхийг шаардлагадаа тусгасан. Хууль зөрчсөн нь тогтоогдсон аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцоогүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд өгөх, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг Авлигатай тэмцэх газарт шалгуулна" гэлээ.