Энэ долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтээр амарна
Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой тохиох юм.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг.