> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
- URL: https://politik.mn/t-tulga-delkhiin-avargaas-gurav-dakh-medalia-khurtlee/
- Published: 2026-11-01T06:02:24.000Z
- Updated: 2026-11-01T06:02:24.000Z
- Description: «Астана-2026» ДАШТ-ий 70 кг-д хүрэл медаль зүүв.
- Author: politik mn
- Tags: Спорт

Казахстаны Астана хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хэсгийн барилдаанд Казахстан, Ираны бөхчүүдийг ялж хагас шигшээд шалгарсан ч Оросын Ибрагим Ибрагимовт 3:2-оор хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн чансааны зургаад бичигддэг Молдавын Василе Диаконыг цэвэр ялав.

Энэ нь Т.Тулгын дэлхийн аваргаас хүртсэн гурав дахь медаль: тэрбээр «Осло-2021»-ээс хүрэл, «Загреб-2025»-аас мөнгөн медаль авч байсан.

*Эх сурвалж:* [*МҮОНРТ*](https://mnb.mn/article/mugt-t-tulga-dasht-nees-khurel-medal-khurtlee-6719?ref=politik.mn)