> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Суурь тэтгэвэр яагаад зарим хүнд хоцорч орж байна вэ
- URL: https://politik.mn/suur-tetgever-iaagaad-zarim-khund-khotsorch-orzh-baina-ve/
- Published: 2026-11-01T06:02:21.000Z
- Updated: 2026-11-01T06:02:21.000Z
- Description: НДЕГ: Суурь тэтгэвэр улсын төсвөөс тусдаа шилжиж, банкнаас хамаарч хүлээгдэл үүсч байна.
- Author: politik mn
- Tags: Эдийн засаг

2026 оны төсвийн тодотголоор өндөр насны тэтгэвэр авагчдад анх удаа суурь тэтгэвэр нэмж олгохоор болсон. Гэвч зарим иргэний дансанд энэ мөнгө хараахан ороогүй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайлбараар суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлдэг тул үндсэн тэтгэврээс тусдаа шилждэг. Нийслэлд Хаан банкаар тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэр бүрэн шилжсэн бол бусад банкны харилцагчдад дарааллаар нь шилжүүлж байгаа. Хүлээгдэл гарч байгаа ч бүх тэтгэвэр авагчид олгоно гэж НДЕГ мэдэгджээ.

*Эх сурвалж:* [*iKon.mn*](https://ikon.mn/n/3rf3?ref=politik.mn)