> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Рассел Брэндийг хүчингийн нэг, бэлгийн халдлагын гурван хэрэгт буруутайд тооцов
- URL: https://politik.mn/rassel-brendiig-khuchingiin-neg-belgiin-khaldlagyn-gurvan-kheregt-buruutaid-tootsov/
- Published: 2026-11-06T13:14:35.000Z
- Updated: 2026-11-06T13:14:35.000Z
- Description: Лондоны шүүхэд дөрвөн хэрэгт буруутайд тооцсон бөгөөд ял оноох хурлыг арваннэгдүгээр сарын 9-нд товложээ.
- Author: politik mn
- Tags: Дэлхий

Лондоны Саутваркийн эрүүгийн шүүхийн тангарагтнууд арваннэгдүгээр сарын 5-нд жүжигчин, хошин урлагийн уран бүтээлч Рассел Брэндийг дөрвөн эмэгтэйн эсрэг үйлдсэн хүчингийн нэг, бэлгийн халдлагын гурван хэрэгт буруутайд тооцжээ.

Дөрвөн долоо хоног үргэлжилсэн шүүх хурлаар хэлэлцсэн эдгээр үйлдэл 2004–2009 онд болсон байна.

Түүнийг хүчингийн өөр хоёр хэрэг болон зохисгүй бэлгийн халдлага үйлдэхийг завдсан нэг хэрэгт буруугүй гэж үзсэн. Брэндийг цагдан хорьсон бөгөөд ял оноох хурлыг арваннэгдүгээр сарын 9-нд хийхээр товложээ.

*Эх сурвалж:* [*Их Британийн Прокурорын алба*](https://www.cps.gov.uk/national-news-london-south/news/russell-brand-convicted-non-recent-sexual-offences-against-four?ref=politik.mn)*,* [*Associated Press*](https://apnews.com/article/f840ec56b2c8dd88941460d81de81fc7?ref=politik.mn)*,* [*Лондоны цагдаа*](https://news.met.police.uk/news/russell-brand-convicted-of-rape-and-other-sexual-offences-514748?ref=politik.mn)