2016-03-11 08:44
“Тусгайлсан саналгүй” хэмээх супер хариу
Эхнэр маань утасдаад, “орой хоол хийх үү, эсвэл тараг идээд өнжих үү?” гэж асууж байна. Би Улсын Ерөнхий шүүгчийгээ болон Засгийн газрын гишүүдээ дууриагаад “тусгайлсан саналгүй” гэсэн хариу өгөөд утсаа тасалсан. Одоо бодож байхад, эхнэр ер нь юу гэж ойлгосон бол, орой очиход ширээн дээр хоол, тараг хоёрын аль нь байх бол оо…