> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Оюу Толгой 2027 оноос ногдол ашиг өгөхөө албан ёсоор мэдэгдлээ
- URL: https://politik.mn/oiuu-tolgoi-2027-onoos-nogdol-ashig-ogokhoo-alban-iosoor-medegdlee/
- Published: 2026-11-15T10:14:14.000Z
- Updated: 2026-11-15T10:14:14.000Z
- Description: Рио Тинто, Оюу Толгой Засгийн газарт албан захидал ирүүлж, хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувиар ногдол ашиг хуваарилахаа баталжээ.
- Author: politik mn
- Tags: Эдийн засаг

Оюу Толгой ХХК болон Рио Тинто групп 2027 оноос ногдол ашиг төлж эхлэхээ Монгол Улсын Засгийн газарт албан захидлаар мэдэгджээ. Энэ тухай Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

## Юу гэж бичсэн бэ

Захидалд Ерөнхий сайд Н.Учрал Рио Тинтогийн гүйцэтгэх захиралтай уулзах үеэр Оюу Толгойн ногдол ашгийг 2027 онд хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувьд нь тохируулан хуваарилах саналыг хэлэлцсэн тухай дурджээ. Мөн Засгийн газар 2027 онд Оюу Толгойгоос 3 их наяд төгрөг орно гэж төлөвлөж байгааг тэмдэглэсэн бөгөөд энэ мөнгө нь компанийн тухайн жил төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төлбөрөөс гадна юм.

## Яагаад чухал вэ

3 их наяд төгрөгийн ногдол ашиг 2027 оны төсвийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэгд тооцогдож байгаа. Гэвч сөрөг хүчний Ардчилсан нам 11 сарын эхээр энэ мөнгө бодитой, тогтвортой эсэхэд эргэлзэж, Рио Тинто байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байна гэж шүүмжилж байсан. Энэ захидал тэр асуултад хэсэгчлэн хариулж байгаа юм.

Нийтийн зөвлөлдөөний дүнгээр Засгийн газар 10 сард уг ногдол ашгийг төсөлд зарцуулах хуулийн төслөө татан авч, Хуримтлалын санд шууд оруулахаар шийдсэн билээ. Иргэдийн дийлэнх нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцыг дэмжихийг сонгосон.

*Эх сурвалж:* [*МОНЦАМЭ*](https://montsame.mn/en/read/415220?ref=politik.mn)*,* [*Mongolia Intelligence Daily*](https://mongoliadaily.substack.com/p/mi24-morning-brief-for-friday-november)*,* [*Mongolia Weekly*](https://www.mongoliaweekly.org/post/oyu-tolgoi-dividend-vote-scraps-mongolia-s-spending-plan?ref=politik.mn)