> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Ойрын өдрүүдэд хүйтэн салхитай, баруун аймгуудад цас орно
- URL: https://politik.mn/oiryn-odruuded-khuiten-salkhitai-baruun-aimguudad-tsas-orno/
- Published: 2026-11-01T06:02:22.000Z
- Updated: 2026-11-01T06:02:22.000Z
- Description: Говь, талаар салхи 12–14 м/с хүрч, шороон шуурга шуурна.
- Author: politik mn
- Tags: Нийгэм

Цаг уурын мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. 11 сарын 1-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд хэсэг, Завханы зарим сумдаар бага зэрэг цас орж, явган шуурга шуурна.

Салхи секундэд 5–10 метр, говь, талын нутгаар 12–14 метр хүрч ширүүснэ. Улаанбаатарт үүл багасч, цас орохгүй, 0 хэм орчим байна. Малчид, тээвэрчид цаг агаарын мэдээг анхааралтай ажиглахыг зөвлөж байна.

*Эх сурвалж:* [*МҮОНРТ*](https://mnb.mn/article/tsag-agaar-oiryn-udruuded-ikhenkh-nutgaar-khuiten-salkhitai-baina-5346?ref=politik.mn)