> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# НЗДТГ: Нийтийн тээврийн шөнийн автобус 22:00 цагаас эхлэн дөрвөн чиглэлд үйлчилж байна
- URL: https://politik.mn/nzdtg-niitiin-teevriin-shoniin-avtobus-22-00-tsagaas-ekhlen-dorvon-chigleld-uilchilzh-baina/
- Published: 2026-11-19T02:04:29.000Z
- Updated: 2026-11-19T02:04:29.000Z
- Author: politik mn

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв.

Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.

*Чиглэлүүд:*

- ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”
- ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)

Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ.

Эх сурвалж: **НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс**