Монгол 1990 оноос хойших хамгийн их ургац хураалаа: 1.4 сая тонн

Гурилын хэрэгцээгээ 2026–2027 онд бүрэн дотооддоо хангана. Тэжээлийн ургамлын ургац ч рекорд тогтоов.

Share
Монгол 1990 оноос хойших хамгийн их ургац хураалаа: 1.4 сая тонн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 11 сарын 18-нд ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулж, 2026 онд нийт 1.4 сая тонн ургац хураасан нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг мэдэгдлээ. Ингэснээр 2026–2027 оны гурилын хэрэгцээг бүрэн дотооддоо хангах боломжтой болжээ.

Төрөл бүрээр

  • Үр тариа: 348.1 мянган га-гаас 574.8 мянган тонн, үүнээс улаан буудай 302.7 мянган га-гаас 519.8 мянган тонн;
  • Тэжээлийн ургамал: 110.5 мянган га-гаас 394.3 мянган тонн — 1990 оноос хойших рекорд;
  • Хүнсний ногоо: 13.6 мянган га-гаас 204.8 мянган тонн — 2023–2025 оныхоос бага ч 1960–2022 оны аль ч жилээс их;
  • Төмс: 12.9 мянган га-гаас 171.4 мянган тонн — 2025 оныхоос их ч 2019–2024 оныхоос бага;
  • Тосны ургамал: 82.3 мянган га-гаас 57.7 мянган тонн.

Цаг агаар нөлөөлөв

5, 6 сард хэд хэдэн тариалангийн бүсэд удаан үргэлжилсэн бороо, нойтон цаснаас болж тариалалт 5–7 хоног, хураалт 10–14 хоног хоцорсон. Гэвч 6–9 сард хур тунадас элбэг орсон нь сайн ургац авахад таатай нөхцөл бүрдүүлжээ.

Монгол Улс гурилын дотоод хэрэгцээгээ хангахад жилд 320 мянган тонн цэвэр, хүнсний улаан буудай шаардлагатай. Энэ жил 519.8 мянган тонн улаан буудай хураасан нь хэрэгцээнээс хамаагүй их юм. Мах, гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ инфляцын гол хөдөлгөгч болж байгаа энэ үед дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн нь таатай мэдээ болж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ