> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Иргэдийн 1,072 ширхэг Эрдэнэс Тавантолгойн хувьцааг худалдах, бэлэглэх, өвлүүлэх боломжтой болгоно
- URL: https://politik.mn/irgediin-1-072-shirkheg-erdenes-tavantolgoin-khuvtsaag-khudaldakh-beleglekh-ovluulekh-bolomzhtoi-bolgono/
- Published: 2026-11-16T01:30:42.000Z
- Updated: 2026-11-16T02:13:27.000Z
- Description: Ерөнхий сайд нэгж хувьцааны үнэ цэнийг 936-аас 3,000 төгрөгт хүргэхээр зорьж байгаагаа мэдэгдэв. Компани энэ онд улсад 1 их наяд төгрөгийн ногдол ашиг төлжээ.
- Author: politik mn
- Tags: Эдийн засаг

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудын хамт 11 сарын 13-нд Өмнөговь аймагт ажиллаж, «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, уурхайчидтай уулзлаа.

## Иргэдийн хувьцааны тухай

Ерөнхий сайд иргэн бүрт ногдсон 1,072 ширхэг хувьцааг чөлөөтэй арилжих, худалдах, бэлэглэх, өвлүүлэх боломжтой болгох шинэчлэл хийгдэж байгааг мэдэгдэв. Засгийн газар нэгж хувьцааны үнэ цэнийг одоогийн 936 төгрөгөөс 3,000 төгрөгт хүргэхийг зорьж байгаа аж. Хэрэв энэ зорилт биелбэл иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ 1 сая орчмоос 3.2 сая орчим төгрөг болж өсөх тооцоо гарч байна.

## Компанийн үзүүлэлт

- 2026 оны эхний 9 сард 32.1 сая тонн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолсон;
- Цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрсэн;
- Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр төлж, жилийн төлөвлөгөөгөө 33 хувиар давуулсан;
- Энэ онд төрд ногдох ногдол ашиг болгож 1 их наяд төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн.

2025 онд ашиглалтад орсон, эхний ээлжинд жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр энэ оны эхний 10 сард 4.4 сая тонн түүхий нүүрс боловсруулж, 3.3 сая тонн угаасан нүүрс гаргажээ.

Ерөнхий сайд уурхайн салбарын орлого нь татварын дарамтыг бууруулах, цалин, тэтгэврийг нэмэх, инфляцыг дарахад чухал эх үүсвэр болж байгааг онцлоод, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлж, Үндэсний баялгийн санг өсгөх Засгийн газрын бодлогыг танилцуулав. Хувьцааг хэзээнээс, ямар журмаар арилжих нь одоогоор тодорхой болоогүй байна.

*Эх сурвалж:* [*МОНЦАМЭ*](https://montsame.mn/en/read/415454?ref=politik.mn)