> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Эрүүл мэндийн «малгай» хуулийг 15 жилийн дараа шинэчилнэ
- URL: https://politik.mn/eruul-mendiin-malgai-khuuliig-15-zhiliin-daraa-shinechilne/
- Published: 2026-11-01T05:48:39.000Z
- Updated: 2026-11-01T05:48:39.000Z
- Description: Эмнэлэг төвтэй тогтолцоог урьдчилан сэргийлэх рүү шилжүүлэх төсөл УИХ-д өргөн баригдлаа.
- Author: politik mn
- Tags: Улс төр

10 сарын 30-нд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлжээ.

2011 онд батлагдсан одоогийн хуульд 31 удаа өөрчлөлт орсноор салбарын зохицуулалт хоорондоо уялдаагүй болсон гэж санаачлагчид үзэж байна. Шинэ төсөл нь 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд тогтолцоог «эмнэлэг төвтэй»-гээс «нийгмийн эрүүл мэнд төвтэй» загвар руу үе шаттай шилжүүлэх зорилготой.

*Эх сурвалж:* [*МҮОНРТ*](https://mnb.mn/article/eruul-mendiin-tukhai-khuuliin-shinechilsen-nairuulgyn-tusul-urgun-meduulev-8833?ref=politik.mn)