Абу-Дабид болж буй жиу-жицүгийн ДАШТ-ээс монголчууд 18 медаль хүртлээ
130 орны 12 мянга гаруй тамирчин оролцож буй тэмцээнд Монголоос 70 орчим тамирчин өрсөлдөж байна.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо AJP Tour цувралын гол тэмцээн болох Мэргэжлийн жиу-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2026 үргэлжилж байна. 12 хоног үргэлжлэх тэмцээний 10 дахь өдрийн байдлаар Монголын тамирчид 18 медаль хүртээд байна.
Медальтнууд
- Б.Бундхорол («Гаруда» академи) — ахмадын M3 ангиллын ягаан бүс, 77 кг хүртэлх жинд алт. Тэрбээр хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
- Б.Хулан («Тандер» академи) — эмэгтэйчүүдийн M1 ангиллын хар бүс, 95 кг хүртэлх жинд алт. Энэ нь түүний AJP-ийн дэлхийн аваргаас авсан гурав, жиу-жицүгийн дэлхийн аваргуудаас авсан нийт найм дахь медаль юм.
- Өмнөговийн «Гоби Пантер» клубын Б.Цолмон — насанд хүрэгчдийн M2 цэнхэр бүсэд түрүүлсэн. Энэ ангилалд өөр дөрвөн монгол тамирчин мөнгө, хүрэл медаль хүртжээ.
- Өсвөрийн ангилалд 40 гаруй монгол тамирчин өрсөлдөж, таван алт, гурван мөнгөн медаль авсан.
Тэмцээнд 130 орны 12 мянга гаруй тамирчин өсвөр, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар бүсийн зэрэгтэйгээр өрсөлдөж байгаа бөгөөд 11 сарын 21-нд өндөрлөнө.
Эх сурвалж: МОНЦАМЭ