“Хариулахдаа буруу сэтгэгдэл төрүүлсэн байж болно, гэхдээ улстөрч та нарт дүн тавьчихжээ генерал”

0
17

ЗХЖШ-ын дарга руу УИХ-ын гишүүд боорлон дайрч, сошиал сүлжээнд үгийг нь таслан хаяж өгөв. Зуудаг ноход мэт нөгөөдүүл нь ч боорлов. Гэхдээ Монголдоо бүү хэл дэлхийд цөөхөн рейнжер генералыг өмөөрөгсөд сошиалд цөөнгүй аж. Зарим нь ч армиа өмөөрнө, зарим нь улстөрчдөд шулуун шударга цэргийн хүний зангаар хариулт өгсөн генералыг өмөөрнө. Тэд чингэхдээ цэрэг дэх дэглэлт хүчир хийллийг дэмжээгүй нь лав, харин асуудал дээр дөрөөлөн олны өмнө сайн хүн болж харагдах гэсэн улстөрчдөөс цэргийн мэргэжилтнүүдээ л өмөөрсөн нь энэ болов уу.

Chinee Ganbold

Цэрэг хүн бодит байдлыг шулуухан хэлсэн байна. Шаардлагатай цалин хангамж бусад зүйлсээр хангаагүй байж уянгалахыг шаарддаг гишүүд одоо хэн бэ? Одоо чихэр давсаа байгаагаар нь ярьж хэлэлцдэг болох цаг нь болсон.Үнэн үг сонсохдоо далжигнаад байлгүй сонсож сурцгаа…

Altangerel Bayanmunkh

Сонслоо, үзлээ, харлаа. Хариулахдаа буруу сэтгэгдэл төрүүлсэн байж болно тэгэхдээ улстөрч та бүгдэд дүн тавьжээ цэргийн генерал. Хэн нэгнийг халахдаа бус үүссэн нөхцөл байдалд хамтраад ажиллах хэрэгтэй байна шүү дээ. Юм болохоор л хурал дээрээ дуудаж, зандардаг, захирдаг, гаргалгаа байхгүй хуралддаг энэ асуудал бас та бүгдийн хариуцах ажил. Генерал хариулахдаа улстөрч та нөхдийн өнөөдөр бий болгосон нийгэмд ажиллахад ийм зүйл гарч байгааг нуулгүй хэлж. Хамтраад хуулиа сайжруул, хууль дээрээсээ замхраад доошоо алга болчдог байдлаа зас. Та нар 4 жил, харин армийн бэлтгэсэн боловсон хүчин та нөхдийн попордог 4 жил биш шүү. Хаана алдаа байгааг цэргийнхэнтэй нийлж, хамтдаа хуулиа сайжруул битгий бэлтгэгдсэн улсуудыг бүү харлуул, цэргийн албыг хүний эрх хангагдсан орчин болгох, хүний а м ь н а с ы г үнэ цэнэтэй байх нийгэм бүтээ.

Jambalgarav Tserendorj

Жанжин штабын Ганзориг генерал эр хүн шиг, эрс шулуухан л хэлчихлээ. Үнэндээ хугацаат цэргийн албанд хамгийн эгэл борчуул, ширвэгдэж я д у у р с а н хүмүүсийн үр хүүхдүүд ирж байгаа нь яалт ч үгүй үнэн ш дээ. Ганц жилийн 365 хоногийн ахархан хугацаанд шинээр татагдаж ирсэн цэл ногооноороо тэр олон залуусыг цэргийн албанд сургаж, хатуужил тэвчээр суулгаж, сахилга баттай болгон хүмүүжүүлж орчин үеийн зэвсэг техник эзэмших мэдлэг, чадвар олгох нь цаг минутаар шахагдсан амаргүй ажил байдаг нь  бас л  үнэн. 

Хуучин бидний үед цэргийн 3 жил буюу 1080 хоногт арай чарай амжуулдаг байсан цэргийн анхан шатны, бага мэргэжилтэн нарын бэлтгэлийг өнөөгийн залуус харин ч гайгүй хийж чадаад байгаа санагддаг. Монгол цэргийн үнэлэмж гадаад дотоодод тун дажгүй болж ирсэн нь эдгээр залуусын л хүч. Хэзээ байтлаа бид НҮБ-д цэрэг хандивлагч, олон улсад энхийг сахиулагч байсан юм.

Нэг асуудал гарахаар л хий дэвэргэж сайн гэсэн бүхнээ г у т а а ж бараг л армиа тараая, цэрэгт явахаа болъё хэмээн орилолдож чарлалдах нь өнөө үеийнхний байж байгаа л царай. Гэлээ гээд тийм дурын юм гэж хаа байхав. Цэрэг гэдэг асрамжийн газар биш. Тэнд төрийн хууль дүрэм хэрэгжиж, хатуу дэг журам ноёрхож элдэв нялцгайрал, янгуучлалыг т а с ц о х и ж байх ёстой.

Армид алба хааж яваа олон мянган залуусаас алдаж эндэх нь аль ч үед байсаар ирсэн асуудал. Зо доон цохион гарах, аваар о с о л д өртөх, а м ь н а с а а алдах нь хүсээд зөвтгөөд байх зүйл яавч биш. Гэхдээ огт алдаа гаргахгүйгээр, хуаран бүхнийг жанжин штабын дарга генералуудтайгаа камераар хянаад сууж байх тухай яриа бол утгагүй.

Буруудаж, хууль з ө р ч с ө н этгээдүүд хэзээд хариуцлагаа хүлээнэ. Дэг журмаа сахиулж чадаагүй, даргалах бүрэлдэхүүнээ зөв байршуулаагүй шат шатны удирдлага ч гэм буруугийн тунгаа хүртэх нь мэдээж. Харин болсон явдлыг нийгмийн сүлжээнд хэт хөөргөдөж Монголын Зэвсэгт хүчний ололт амжилт бүхнийг г у т а а н төрийн тэргүүн-Ерөнхий командлагчийг нь хүртэл бүх бие бүрэлдэхүүнийг орвонгоор нь харлуулахыг хүсч байгаа тролл-уудад бүү горьд гэж хэлцгээе. Монголын цэрэг аль ч үед амны бай, а м и а хичээсэн хулчгаруудын шүлсээ үсэргэн дэвхцэж байдаг улс төрийн тавцан чинь болохгүй. Өвгөн хошууч би хэлж байна. Хол очиж….

Ц.Буянцогтоо

АСУУДЛЫГ ГОЛ ЦЭГЭЭС НЬ ЭХЭЛЖ ЯРЬЯ

Байнгын хороон дээр Монголын зэвсэгт хүчний жанжин штабын даргыг хэдэн гар боорлоод сүйд. Эр эм ниилсэн хэдэн либерал их бна гээч. Тэгээд тэр яриагаа зориуд тасалж аваад соошлоор цацаж тороолуудаараа баахан сэвүүлж энэ тэр… гүү ямар их мөнгө вээ айй.. наадах чинь угтаа бол ард түмний мөнгө шүү…

Тэглээ гээд үр дүнд нь жанжин штабын дарга руу боорлосон …-ын өөрсдийнх нь нэр хүнд л унах шив…

Ядуу давхаргын хүүхдүүд цэрэгт ирдэг нь худлаа юу..

Офицерууд ч бас ядуу… стресс мистресс их.

За тэгээд арми бүхэлдээ ядуу, анхаарлаас гадуур… хэцүүхэн.

А л л а г а нийгэм дотор бүр илүү их бна.

Согтуу хөлчүүгээр орой болгон н ү д э л ц э ж бна…

Тиймээс энэ бол армийн асуудал биш, нийгмийн асуудал юм.

Армийг хайрлах үзэлтэй над шиг хүнд арми руу дайраад бгаа нь таалагдахгүй бна.

Армийг тэр чигээр нь буруутгаж харлуулах хэрэггүй. Асуудлын гол учрыг хэлэлцэе…

…УИХ-аас асуудлыг эхэлж яримаар бна… тэнд бол… есөн шид нь бүрдэгсэд цугласан газар мөн ш дээ

Surnee Uyanga

…Д.Ганзориг генералын хэлсэн үгийг улстөрч хэзээ ч хэлэхгүй. Цэрэг хүн л шууд шулуун хэлэх байхдаа тэ. Бичиг үсэг тааруу, гуравдугаар ангийн боловсролтой цэргүүд татагддаг нь үнэн л дээ. Манай хэвлэлүүд янз бүрийн давхаргаас гэдгийг нь хасаад л үгийнх нь өө дээр тоглоод сэвчихлээ. Түүнээс Ганзориг генерал бол цэргийн эрдмээрээ супер л гэдийм байна лээ….

Bolor_crystal

Цэргийн албан хаагч улстөрч биш

Цэргийн сургуульд заадаг юм: Үнэн бай, Зөв бай, Цаг хугацаандаа бай гэж.

ЗХЖШ-ын дарга үнэнийг л хэллээ. Бидэнд ямар нэгэн уянгын халил худал хуурмаг занг сургаагүй, заагаагүй. Үнэнг хэлсний төлөө байгаагаараа байсны төлөө яагаад ингэж эгдүүцээд байгаа юм бол доо.

Энэ хүн бол тэгж амархан темпээ алдахааргүй цэргийн сургалтыг эхнээс нь аваад дуустал нь бүх шатаар нь эзэмшсэн бүр илүү эзэмшиж дэлхийн эр болгоны давж чадаад байдаггүй АНУ-ын рейнжерийн сургалтыг хүртэл давсан цэргийн бидэндээ хүлээн зөвшөөрөгдсөн шударга, дайчин офицер юм.

БИД…

Ядуухан төсвөндөө баригдсан ч ялсан дайчин шиг цоглог явж,

Чадуухан байдалтай байгаа ч чадлынхаа хирээр хичээж

Таван зуун доллар хүрэхгүй цалинтай ч таван тивийн офицерууд дунд

Толгой өндөр харц дээгүүр явахыг хичээдэг

ЯАГААД?

Буурай орны офицерууд гэж бусдад хэлэгдэхийг хүсдэггүйдээ

Энэ ядруу юм  гэж ялгагдаж гологдохыг бодоогүйдээ

Эх орноо хамгаалж яваа гэсэн итгэл сэтгэлээрээ

Эцэг эхээ баярлуулж яваа гэсэн үнэмшил бахархлаараа

Энхрий үрсээ амгалан байлгаж байна гэсэн баяр баяслаараа бид энэ албаа хашиж

Өргөсөн тангараг зорьсон зорилгодоо хүрэх гэж өөрсдийн чадлаар хичээж явнаа

Өнөөдрийн бидний үнэн төрх өөрсдийн минь буруу биш юм шиг санагдана

Өрх гэрээ хамгаалуулж байгаа өнөөх эздийн хаялга нь л энэ

Өөрийн гэсэн Зэвсэгт хүчинтэй байна гэсэн бол өрөөлтэй адил төсөв хөрөнгөтэй баймаар байна, зэвсэг техниктэй болмоор байна, цалин хангамжтай баймаар байна, ажиллах орчинтой баймаар байна ингэж чадахгүй бол …

Таван жилийн тэтгэмж чинь хэд юм гэж тавлаж асуухаа больчих

Та нөхдийн батлаж  өгсөн хуулийн дагуух л дүн байж таараа байлгүй дээ!!!

 Түүвэрлэн бэлтгэсэн бэлтгэл офицер Г.Ванчиг

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here