Таван яамны ТНБД нарыг томиллоо

0
26

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна.  Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг тус тус томилжээ.

Дээрх хүмүүс нь Төрийн албаны хуулийн дагуу нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд энэ удаа Засгийн газраас эцэслэн баталлаа.

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here