УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн “Оюутолгой” компанид Монголын талыг төлөөлнө

0
24

    Өнгөрсөн долоо хоногт хуралдсан “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс Монголын талыг төлөөлсөн гишүүд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж Д.Ганболдын оронд Б.Мөнхбаатарыг томилсон.

Харин ТУЗ-ийн гишүүдээр  Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан Н.Багабандийг томилсон бол, мөн нэг гишүүнээр нь Ч.Алтаннарыг томилсон байна. Ч.Алтаннар өмнө нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал хийж байсан бөгөөд “Оюутолгой” компанид ч мөн ажиллаж байсан аж. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн нь юм байна.

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here