Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

0
19

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо.

Улаанбаатар хотын цагдаагийн даргаар томилогдсон Ж.Эрдэнэболд нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүүхэд аж. Тэрээр өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байжээ.

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here