Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадвар нь асуудалтай байгаа банканд зээл олгодог юм бэ?

0
1209

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Чингис хаан банканд байгаа 140 тэрбум төгрөг төлөгдсөн үү. Үндэсний хөрөнгө оруулалтын банк арванхоёрдугаар сарын 1-нд 100 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Дараа нь арванхоёрдугаар сарын 20-ны үед банкны ажлын хэсэг ажиллахад 90 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Монголбанк 14 тэрбум төгрөг зээлээд эрүүл мэндийн даатгалын сангийн ҮХОБ-нд байгаа мөнгийг хаалгасан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү. Монголбанк яахаараа төлбөрийн чадвар нь асуудалтай байгаа банканд зээл олгодог юм бэ?

Төрөөс мөнгө аваад тэр мөнгөө өгөөд ингэж нүд хуурах хэрэг байгаа юм уу?” гэлээ. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Чингис хаан банкны хувьд таны хэлсэн дүнгээс хорогдсон зүйл байхгүй. Монголбанкнаас төлбөрийн чадваргүй гэсэн дүгнэлтийг гаргаж, удаа дараа шаардлага хүргүүлсэн. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлт мөнгөн урсгалд нь орж эхэлсэн. 15 орчим сая долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүгээрээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын тусгай сангийн мөнгө холбогдох сангуудын мөнгийг төлж байна гэж ойлгосон. Дүн нь буурч байгаа нь үнэн.

14 тэрбум төгрөг өгсөн асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Бид оны өмнө тус шийдвэрийг гаргасан. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалж аливаа банк төлбөрийн чадавхгүй болсон үед Монголбанкнаас тусламж хэлбэрээр зээл олгоно гэсэн түр журмыг батлаад хоёр жил болж байна. Уг журмын хүрээнд нэг биш удаа банкуудад дэмжлэг үзүүлж ирсэн. Банкуудын нэрийг дурдах шаардлагагүй гэж үзэж байна” гэв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here