21-ээс доош насны иргэнд электрон тамхи, ахуйн газ, шатахуун худалдаалахыг хориглоно

0
1174

Электорн тамхийг хянах тогтолцоог “Тамхины хяналтын тухай хууль”-д оруулах талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “ШӨХТГ-аас электрон тамхины талаар өнгөрсөн хавар тодорхой судалгааны ажлуудыг хийсэн. Судалгаагаар дэлхий дахинд хамгийн хурдацтай тархаж буй бараа бүтээгдэхүүнээр электрон тамхи нэрлэгдэж байна.

Манай улсын ЕБС-ийн сурагчдын 14.1 хувь нь электрон тамхи татдаг гэсэн тоо баримт гарсан. Судалгаа хийсний дараа буюу тавдугаар сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-руу “Тамхины хяналтын тухай хууль”-д электрон тамхины хяналтын тогтолцоонд оруулах талаар албан бичиг хүргүүлсэн.

Монгол улсын хувьд никотины хэмжээг бууруулахтай холбоотой үйл ажиллагаа явагдахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм.

ШӨХТГ-аас электрон тамхи борлуулдаг дэлгүүр, жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийж, 21-ээс доош насны иргэдэд зарахгүй байх агуулгыг ярьсан. Энэ сарын 20-ны өдөр УИХ-ын даргын санаачилгаар нийслэлийн бүх хэвшлийн сургуулиудын удирдлага болон нийгмийн ажилтнуудтай уулзалт хийх болно. Уулзалтаар электрон тамхитай холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

ХНХ-ын сайдын тушаал гарч аймаг, нийслэлийн засаг дарга нарт бүх дэлгүүр, худалдааны төв 21-ээс доош насны иргэнд электрон тамхи, ахуйн газ, шатахуун худалдаалахыг шууд хориглохыг үүрэг болгосон.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here