Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн

Share
Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар би АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгсөн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2026.11.27/ цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрбээр, Овоо доо, Н.Номтойбаяр! Зургаан сарын дараа Бодь Интернэшнлийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьж 86 гишүүн гарын үсэг зурсан байна.

Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая. Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт, дарамтад ороод эсвэл сая долларт худалдагдаад “могой шигээ” цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байна. Энэ удаа Бодийн 110 сая ам.долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна.

Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно. Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү, Н.Номтойбаяр аа!

Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлаар 2026.03.23-ны өдөр буюу найман сарын өмнө АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон дөрвөн цагийн бичлэг болон тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийг гаргаж өгсөн болно.

Энэ дөрвөн цагийн бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.

Бодийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйлд төвлөрч ажиллах шаардлагатай.

  • 1. Гашуунсухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаж, пост болгон олон нийтэд түгээчих. Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй. 
  • 2. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хурлын 19 дүгээр тогтоолоор Бодь Интернэшнл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000 төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байгаа вэ? Бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих. Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авсныг тогтоогоод, улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
  • 3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт Финансын дансыг АТГ 2022.12.18-ны өдөр олж тогтоогоод, надад танилцуулж байсан юм. Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ!

Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож, үнэн зөв мэдээллийг баримттай, нотолгоотой ярихаа үүгээр илэрхийлж байна.

Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ… гэжээ. 

Read more

Ойрын 5 хоногийн цаг агаарын төлөв

Ойрын 5 хоногийн цаг агаарын төлөв

26-27-нд Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.  11-Р САРЫН 27-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:   Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсантушаалаар батлагдсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээний талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанд танилцуулла.  Хиймэл дагуулын мэдээллээр 484,383.7 га талбай түймэрт өртсөний 431,592.8

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллана

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 102 жилийн ой тохионо. Бүх нийтийн амралтын өдрөөр зах, худалдааны төвүүдэд УБЗАА-наас тусгайлсан хуваарь гаргахгүй бөгөөд хэвийн ажиллана.

Цахилгааны төлбөрийг ирэх сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна

Цахилгааны төлбөрийг ирэх сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна

УБЦТС ТӨХК нь 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны дараах банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэх болсныг мэдэгдлээ. Хэрэглэгч та цахилгаан