> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Ойрын 5 хоногийн цаг агаарын төлөв
- URL: https://politik.mn/6b0909efa9a38d7ec606ba5e/
- Published: 2026-11-27T04:44:05.000Z
- Updated: 2026-11-27T04:44:05.000Z
- Author: politik mn
- Tags: Нийгэм

*26-27-нд Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.* 

**11-Р САРЫН 27-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:** 

**Хур тунадас:** Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-3.0 цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

![](https://gogo.mn/_next/image?url=https%3A%2F%2Fmgl.gogo.mn%2Fnewsn%2Fimages%2Fck%2F2026%2F11%2F27%2FScreenshot_2026-11-27_080146-095518-652458309.png&w=1920&q=100)

**Салхи:** Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

![](https://gogo.mn/_next/image?url=https%3A%2F%2Fmgl.gogo.mn%2Fnewsn%2Fimages%2Fck%2F2026%2F11%2F27%2FScreenshot_2026-11-27_080156-095532-1870389689.png&w=1920&q=100)

**Агаарын температур:** Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, **өдөртөө** нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна. 

![](https://gogo.mn/_next/image?url=https%3A%2F%2Fmgl.gogo.mn%2Fnewsn%2Fimages%2Fck%2F2026%2F11%2F27%2FScreenshot_2026-11-27_080208-095547-1013805319.png&w=1920&q=100)

**УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:** Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 7-10 градусаар хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

**БАГАНУУР ОРЧМООР:** Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -16...-18 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

**ТЭРЭЛЖ ОРЧМООР:** Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -15...-17 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

**2026 ОНЫ 11-Р САРЫН 28-НААС 12-Р САРЫН 2-НЫГ** **ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ**

- **27-28-нд шилжих шөнө** Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Архангайн баруун сумдын нутгаар,
- **28-ний өдөр** Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар,
- **28-29-нд шилжих шөнө** Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Дорноговийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар,
- **29-ний өдөр** Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар,
- **30-нд Төв**, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 12 сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. 

Эх сурвалж: ЦУОШГ