> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Цахилгааны төлбөрийг ирэх сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна
- URL: https://politik.mn/6b0545dea9a38d7ec606ba26/
- Published: 2026-11-24T08:10:17.000Z
- Updated: 2026-11-24T08:10:17.000Z
- Author: Jargal
- Tags: Нийгэм

УБЦТС ТӨХК нь 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны дараах банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэх болсныг мэдэгдлээ.

Хэрэглэгч та цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх дансны мэдээлэл, төлбөрийн дүнг 137004 дугаарт хэрэглэгчийн 7 оронтой кодоо мессежээр илгээгээд авах боломжтой.

![](https://politik.mn/content/images/2026/11/image.png)

Жич: Налайх болон Зуунмод төвийн хэрэглэгчдэд хамааралгүй болно.

Эх сурвалж: УБЦТС