> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Г.Тэмүүлэн: 19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа
- URL: https://politik.mn/6b052fe4a9a38d7ec606ba1a/
- Published: 2026-11-24T06:36:29.000Z
- Updated: 2026-11-24T06:36:29.000Z
- Author: Jargal

***Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ хүрээнд мэдээлэл хийх үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуулаа.*** 

**Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун:** Учир шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй тул ийм нөхцөл байдал тогтоогдсон гэж шууд хэлэх боломжгүй байна.

**Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:** Боломжит хүрээнд мэдээлэл өгье. 19 настай байлдагч Увс аймаг дахь хилийн ... ангид алба хааж байсан. Энэ асуудал цэргийн ангид бус СЭМҮТ-д үүссэн байна. 

СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байх хугацаанд энэ асуудал гарсан. Хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Эцсийн дүгнэлт гарахаар ЦЕГ-ын цагаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх.