> ## Content Index
> Fetch the complete content index at: https://politik.mn/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Жагсаалт: ЭМД-аар хөнгөлөх өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ
- URL: https://politik.mn/6b03a927a9a38d7ec606b9b1/
- Published: 2026-11-23T03:00:41.000Z
- Updated: 2026-11-23T03:20:44.000Z
- Author: Jargal

Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн дараах 10 төрлийн өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээний төлбөрийг ЭМДЕГ-тай гэрээт эмнэлгээр үйлчлүүлэхдээ хөнгөлүүлэх боломжтой. **70 хувийг** даатгалаас хөнгөлж, **30 хувийг** иргэн хариуцна. Төрөөс шимтгэлийг нь хариуцдаг зарим бүлгийн иргэдийн хувьд зардлыг даатгалын сангаас бүрэн хариуцах зохицуулалт үйлчилнэ. ЭМДЕГ-тай гэрээт эмнэлгүүдийн мэдээллийг[ ЭНД](https://emd.gov.mn/pages/4?ref=politik.mn) дарж харна уу.

**Төлбөрийн хэмжээ (ЭМД / Иргэн / Нийт)**

- **MRI (Соронзон резонанст томографи):** 245,000₮ / 105,000₮ /350,000₮
- **КТ (Компьютер томографи):** 84,000₮ / 36,000₮ / 120,000₮
- **Дурангийн оношилгоо:** 42,000₮ / 18,000₮ / 60,000₮
- **Дурангийн ажилбар:** 105,000₮ / 45,000₮ / 150,000₮
- **Судсан дотуур оношилгоо:** 455,000₮ / 195,000₮ / 650,000₮
- **Судасны бус ажилбар:** 224,000₮ / 96,000₮ / 320,000₮
- **Цөмийн оношилгоо:** 84,000₮ / 36,000₮ / 120,000₮
- **Зүрхний ЭХО, Холтер:** 35,000₮ / 15,000₮ / 50,000₮
- **Электромиографи:** 84,000₮ / 36,000₮ / 120,000₮
- **Өндөр өртөгтэй шинжилгээ:** 56,000₮ / 24,000₮ / 80,000₮

***Хүснэгтээр:***

![](https://politik.mn/content/images/2026/11/11.jpg)

Хүснэгт 1

![](https://politik.mn/content/images/2026/11/22.jpg)

Хүснэгт 2

***Эх сурвалж: ЭМДЕГ***