Т. Ариунзаяа залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА боллоо
Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн залуучуудын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа зодоглож, түрүүллээ.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Киргизийн тамирчин Золдошева Занарыг цэвэр ялсан юм.
Т.Ариунзаяа энэ жил 18 настай, 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүлсэн. Ийнхүү тэрбээр өсвөр үе, залуучуудын ангиллын дэлхийн аваргад хоёуланд нь түрүүлсэн монголын анхны жүдоч боллоо.