Ц.Туваан: Тэтгэврийн зээлтэй иргэн нас барахад зээлийг чөлөөлөх хуулийн төсөл санаачиллаа

0
755

УИХ-ын гишүүн Ц.Туваан шинэ хуулийн төсөл санаачилж буйгаа мэдээллээ. Тэрбээр тэтгэврийн зээлтэй байсан иргэн нас барсан тохиолдолд зээл нь ар гэрт нь үлддэггүй байх хуулийн төсөл санаачилж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Миний бие УИХ-ын гишүүний хувиар хуулийн төсөл санаачилсан. Тодруулбал, нас барсан, өндөр насны тэтгэврийн зээл авагчийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450,000 тэтгэвэр авагч хүн бий. Эдгээр иргэд зээлтэй бол, хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа зээлийг ар гэрийнхэн нь төлдөг байдлаар шийдэгдээд явж байгаа.

Хүмүүс талийгаачаа алдсан, ажил явдалтай үедээ тухайн зээлийг төлөх нь хүндрэлтэй байдаг учир үүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл байгаа юм. Энэ бол анх удаа хийж байгаа ажил биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210,000 гаруй иргэдэд нэг сая төгрөг олгох буюу нийт 900 орчим тэрбум төгрөгийн асуудлыг төрөөс шийдэж өгч байсан.

Өнөөдөр Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд орчихсон энэ үед тэтгэврийн мөнгө юунд ч хүрэлцэхгүй байна. Иймээс энэ хуулийн төслийг боловсруулж байна.

Хуулиар тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг болох бөгөөд энэ насанд хүргэхийн тулд улирал тутам гурван сараас тэтгэвэрт гарах насыг ахиулж байна. Гэтэл Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 байна гэдэг судалгаа гарсан. Тэгэхээр эрэгтэй хүн 65 настайдаа тэтгэвэрт гарлаа гэж бодоход дунджаар нэг жил л тэтгэврийн мөнгө авах нь. Энэ бол шударга бус. Яагаад гэвэл тухайн хүн насан туршдаа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлсөөр ирсэн.

Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр үлдсэн 16 хоногийн хугацаанд амжаад сарын 42 мянган төгрөг буюу жилийн 504 мянган төгрөгийг төлбөл нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдсөнөөр тооцогдоно. Энэ бол ахиж олдохгүй боломж шүү гэдгийг сануулъя” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here