“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томиллоо

0
28

      “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурал болж Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томиллоо.

Ц.Түмэнцогт нь 2007-2011 онуудад Дэлхийн Банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч, түүнээс өмнө Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан. 2011 оноос эхлэн “Женерал Электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан аж.

Тэрбээр 1993 онд ОХУ-н Москва хотын  Эрчим хүчний инженерийн мастерийн зэрэг,  2001 онд АНУ-н Индианагийн их сургуулийг Төрийн удирдлагын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн байна.

Өнгөрсөн зургадугаар сард “Эрдэнэс Монгол” компани “Женерал Электрик” компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.

О.ТУЯА 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here