Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босгыг виз авах асуудалтай андуурснаар иргэдийн дунд бухимдал үүсээд байна

0
34

“Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаар хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар тайлбар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн байгаа. Маш олон гуйвуулагдсан, үл ойлголцол үүсэхээр мэдээллүүд гараад байна.Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн зорилго нь юу байсан, юун дээр хүмүүсийн буруу ойлголт үүссэн талаар тайлбарлах нь зөв гэж бодож байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд, миний бие УИХ-ын даргын захирамжаар томилолтоор явчихаад ирсэн юм. Энэ хугацаанд уг асуудал өрнөчихсөн байна.

Зургадугаар сард хуулийн төслийг өргөн барьж, Засгийн газарт санал авахаар явуулсан. Хөрөнгө оруулалтын босгыг виз авах асуудалтай андуурснаар иргэдийн дунд бухимдал үүсээд байна. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар өнөөдөр 118 оронд ямар нэгэн босгогүйгээр хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэх боломжтой. 2020, 2021 онд л гэхэд 70 оронд хөрөнгө оруулалтын босгыг тэглэсэн байдаг. Харамсалтай нь эдгээр орнуудад Монгол Улс ороогүй байгаа.

Тиймээс хөрөнгө оруулалтын босготой холбоотой асуудлыг хөндөж, Монгол Улсад 10 мянга байна уу, 100 мянга байна уу хамаагүй хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээх зорилго агуулсан. Өнөөдөр дэлхийн хамгийн том ААН-үүдийн 70 хувийг нь стартапууд эзэлдэг. 10, 20 жилийн өмнө гараажид бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн компани өнөөдөр дэлхийг эзэгнэж байна. Тэгэхээр цаашид стартапуудыг дэмжсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, гадаад дотоодын иргэд хамтраад бизнесийн үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бий болгохгүй л бол зөвхөн Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг л ярьсаар байгаад  бид сүүлийн 10 жилийг өнгөрөөлөө.

Хөрөнгө оруулалтын тухай хууль бол байшин сав авах тухай хууль биш. Хөрөнгө оруулалт нь тухайн ААН-ийн хувьцаанд хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм. Тиймээс байшин сайв авах мэтээр тайлбарласан нь ташаа мэдээлэл. Тиймээс 100 мянган дролларын босготой холбоотой асуудлыг зөв ойлгох хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Магадгүй энэ хуультай холбоотой мэдээллийг хангалттай өгч чадаагүй гэж бид өөрсдийгөө дүгнэж байна. Гадаадын иргэн байнгын оршин суух визний асуудлыг ГХЯ, ХЗДХЯ, Гадаадын иргэн харьяатын газар хариуцна. Энэ хуулийг баталчихаар олон хүн манай улсад суурьшчих мэтээр буруу ойлгоод байна. Бүгд тус тусын хуулиар зохицуулагдана. Энэхүү хулийн төслийн талаар Засгийн газраас санал авсан. Дэмжсэн санал ирүүлсэн. Одоогийн 100 мянган ам.долларын босго гадаадаас орж ирж байгаа эх үүсвэрийн мөнгө мөн эсэх нь тодорхойгүй байна. Дээрээс нь нэмээд үүнийг түр дансанд байршуулчихаад хөрөнгө оруулагч байнгын оршин суугч болсны дараа энэ мөнгө гарах, ажлын байр бий болгохгүй байх тохиолдол бий.

Цар тахлын энэ хүнд нөхцөлд эдийн засгаа сэргээхийн тулд экспортыг нэмэгдүүлэх үү, гадаадын хөрөнгө оруулалт татах уу гэдэг хоёр л сонголт байгаа. Тэгэхээр аль алийг нь л бодох хэрэгтэй.

Бусад хоёр гишүүдняагаад мэдээгүй гэх тайлбар хийсэн бэ?

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн төсөл сүүлийн нэг жил ярилцагдаж, боловсруулагдсан. Тавдугаар сард Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өргөн барих гэж байгаа төслөө танилцуулсан. Тэгэхэд байнгын хорооны дарга, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор нар ч байсан. Тухайн үед танилцуулсан төслөө л өргөн барьсан. Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татах эрхтэй байдаг. Тэр эрхээ эдэлж байгаа болов уу гэж бодож байна. Үг, хассан нэмсэн, цэг, таслалын ч ялгаа байхгүй шүү. Ямар заалт нэмэгдсэнийг гишүүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here