Р.Ууганбаатар: Бүтэн жилийн өмнө л Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр тохирсон

0
44

Нөхөн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан ШИНЭ намын дэд дарга Р.Ууганбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Бүтэн жилийн өмнө Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр Э.Батшугарыг гишүүн болгоно гээд тохирч, энэ сонгуульд ялуулж байгаа нь бол ард түмний сонгууль биш. Энэ бүх нийтийн сонгууль биш. Ард нийтээрээ сонгоогүй.

Ард түмэн чөлөөтэй сонгууль өгч чадаж байгаа юу. Чадахгүй байна. Мөнгө авч, ачигдаж очоод өгч байна.

70 хувь нь энэ төр засагт дургүйцээд, сонгууль өгөхгүй байх эрх чөлөөгөө эдэлсэн гэсэн үг.

Үлдсэн 30 гаруй хувь нь барьцаалагдсан, төрийн албан хаагчид нь албан шахалтаар өгсөн гэсэн үг байхгүй юу. Энэ гучин долоон хувь бол албан шахалтаар өгсөн хүмүүсийн тоо.

Сонгууль тэгш байх ёстой. Миний санал, таны санал хоёр яг ижил тэнцүү байх ёстой.

Гэтэл би нэг санал хийж байхад МАН 20 мянган санал хийж байна. Энэ тэгш үү?

Манай нэр дэвшигч ардын хүүхэд, нөгөө нэр дэвшигч ноёны бөх байна. Тэр хүний төлөө төрийн бүх аппарат ажиллаж байна. Тэгш, шууд сонгууль байхгүй. Шууд сонгууль гэдэг бол ард түмэн хэнийг сонгохыг хүссэн нь шууд эцсийн байдлаар сонгуулийн дүнд гарахыг хэлж байгаа юм.

Гэтэл жилийн өмнө сонгуулиа шийдчихсэн байна. Ямар юмных нь шууд сонгууль байх юм бэ. Сонгууль нууц байх ёстой.

Хөөрхий гурил будаагаа авахын тулд ингэж байна шүү дээ. Саналын хуудсаа үзүүлээд л саналын хайрцаг руу хийж байна. Нууц сонгуулийн зарчим алдагдах юм бол ардчилсан сонгууль гэж тооцохгүй. Нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд, нууц гэсэн таван зарчим Үндсэн хуулиар хамгаалагдсан. Ардчилсан нам ардчиллын төлөө юм бол яагаад Үндсэн хуулийн энэ зарчмуудаа хамгаалахгүй байгаа юм. Бидэнд сонгуулийн хувьсгал хэрэгтэй. Бидэнд пропорциональ, шууд, мажоритар сонгууль хэрэгтэй. Бидэнд хоёр танхим хэрэгтэй. Ардчилсан сонгуультай болохын төлөө, ардчилсан төртэй болохын төлөө тэмцлээ цаашид хүчтэй явуулах болно” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here