Б.Жавхлан: Ирэх онд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дор хаяж 20 хувь нэмэгдүүлэх боломжтой

0
52

Ирэх оны төсвийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Төсвийн тухай хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ирэх онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмж байгаа юу. Гурван талт хэлэлцээрийн үеэр тодорхой ойлголцод хүрсэн шүү дээ. Салбарынхан маань маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын төсөв санхүүтэй холбоотой ямар өөрчлөлт тусгагдсан бэ. Зарим төрийн өмчит компаниуд орлого, зарлага нь яаж байгаа нь мэдэгдэхгүй, болохоо байхаар төр засагтаа ханддаг. Ямар орлого олж, ашигаа юунд зарцуулаад байгаагаа компаны засаглалаар явдаг гэдэг өөр өөр зүйл яриад байна. Тухайлбал, Эрдэнэс Таван толгой ХХК орон сууцны хороолол барина гээд гарын үсэг цуглуулж байгаа гэх мэдээлэл байна. Тийм их мөнгөтэй байгаа юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх онд эрүүл мэндийн салбарын үйлчилгээний зардлыг 376 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Энэ мөнгө эмнэлэгтээ л хуваарилагдаж очно. Тэгэхээр тухайн эмнэлгүүдийн удирдлагуудын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг гүйцэтгэлээр нь нэмэх бүрэн боломжтой болж ирж байна. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан эмнэлгийн ажилтнуудын цалинг хатуу тогтоосон хэмжээг доод цалин болгож өөрчилсөн. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Төрийн өмчит 500 гаруй ААН бий. Эдгээрээс төсөвт өгдөг өгөөж нь энэ жилийн хувьд 180-хан тэрбум байна. Нийт эргэлтийн хөрөнгө нь блансын дүнгээр 35 их наяд давсан байгаа. Эдгээр төрийн өмчит компааниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here