Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийг тойруулан хурдны зам тавих ажлыг ирэх онд эхлүүлнэ

0
58

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны улсын төсвийн төслийг танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Манай улсад 2000 орчим хүн цар тахлын улмаас амиа алдсанд Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Дархлаажуулалтыг эрт эхлүүлээгүй бол манай улсад 46 мянган хүн нас барах эрсдэл байв. Цар тахал цаашид хэр удаан үргэлжилэхийг ДЭМБ болон олон улсын судалгааны байгууллагууд тодорхойлж чадаагүй байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хэлбэрт вакцинын нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт III тун бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна.

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, ирэх оны төсвийг өөдөргөөр төсөөлж, Монгол улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн бариад байна.

Төр зарим чиг үүргээ хувийн хэвшил рүү шилжүүлснээр 208 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэнэ.  Ерөнхийлөгчийн  санаачилсан, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бүх талаар дэмжинэ. Мод тарих, хогийн асуудлаа шийдвэрлэх нь төрийн байгууллага бүрийн үүрэг юм. Ойн агентлаг байгуулна.   

Халамжаас хөдөлмөрт шилжих цогц шинэчлэлийг 2022 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлнэ. Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах ситстемийн эмгэгүүд нас баралтыг нэмэгдүүлж байгаа судалгаанууд гарсан. Тиймээс иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах цогц бодлогыг хэрэгжүүлнэ.        

Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд 420 тэрбум төгрөг зарцуулна. Нийслэлээс улсын төсөвт оруулах энэ мөнгийг татахгүй. Мөн Богдхан уулын тйорсон бүтээн байгуулалт, шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн Хөшигийн хөндийн дэд бүтцийн асуудал, нийслэлийг тойруулан хурдны зам тавих ажил, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг ирэх онд эхлүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал нь хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here