Ц.Туваан: Хуулиар гээд намаасаа хэд ч хөөгдчихөв

0
35

Намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөжээ. Тодруулбал УИХ дахь АН-ын  бүлгийн дарга Д.Ганбат намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан учир дүрмийн дагуу Ц.Туваан гишүүнийг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа талаар мэдэгдсэн юм.

Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах байр суурийг илэрхийллээ.

Ц.Туваан: Саяхан мэдээлэл авлаа. Гайхаад л байж байна. Хуулиар гээд хэд ч хөөгдчихөв. Би намдаа байгаа. АН-ын бүлэг бүрэлдэж ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. АН-ын бүлгийн даргыг өөрчлөх асуудал яригдсан ураас түрүүлж ийм алхам хийчихэв үү гэж харж байна. Бүлгийн үйл ажиллагаа дотоод зохион байгуулалтын ажлыг өнгөрсөн бүлгийн хуралдаанаар ярьсан. Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулах болсон учраас хугацааг нь долоо хоногоор сунгаж, нээлттэй болгосон. Үүнтэй холбоотой болов уу гэж бодож байна. Би АН-аас сонгогдсон гишүүн. Намдаа байгаа. Олон ч удаа хөөгдөж байна. Үндсэн дүрмийн хороо хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрт үндэслэж намын дарга шийдвэр гаргадаг. Сая Үндсэн дүрмийн хороон даргатай холбогдоход ямар нэгэн хурал хийсэн, шийдвэр гаргасан, мэдсэн зүйл алга.

21 аймаг, есөн дүүрэг дэх АН-ын гишүүд бүгд нэг талдаа байгаа. Үүнийг зориудаар хагаралтай, бутралтай харагдуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тухайлбал, өмнөх дарга. Ийм нөхцөл байдал үүссэн учраас 11-р сарын 5-нд эндээс гарах оролдлого хийж, нэгдсэн шийдвэрт хүрэхээр явж байна. Үүний өмнө бусниулах үйлдэл явж байж магадгүй. Хуралдааныг болиулах хэсэг бүлэн нөхөд байгаа нь үүн дээр илэрч гарч ирж байна.

Би тэр хөөгөөд байгаа талд нь байхгүй шүү дээ. Бүртгэлд нь угаасаа байхгүй хүнийг татаж оруулж ирээд хөөлөө гэх юм. Яг үнэнийг хэлэхэд энэ шийдвэрийг би гурав, дөрөв дэх удаагаа сонсож байна. Би байхгүй газраасаа хөөгдөж байгаагаа гайхаж байна. Байгаа АН-даа ажлаа хийгээд л явж байна. Бүлгийн хурлын шийдвэр бүлгийн гишүүдийн олонхийн саналаар гаргадаг шийдвэр. Бүлгийн дарга нэртэй ганцхан гишүүнийхээр шийдэгддэг юм биш.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here